"... эргэлзээгүй би чамайг блогтоо шингэээеее!!" цааш унших »
"... эргэлзээгүй би чамайг блогтоо шингэээеее!!" цааш унших »

Гуруухан халвага пиаванд согтчихдог болжийно гэж хэллүү яалаа...хүн хөгширхөөр лүд юмаа..Уууунааааа яадыы тасарнааа....Хааяа алкахолноос таашаал авах ч сайхан шүү тиймээ??? та нар бүгд л дуртайшдэээээ...согтож эхлээд байнуу гүй юу...за дуусгая...Дахиад хэдэн үг бичвэл урьд хожидын юмаа санаад хуучин муу банжигдорж, банжигмаанууддаа агсам тавиад гэрээ тараагаад тавьчиж мэднэ...Анжигаайийи дух наашаааа гэж мэгээлл...Гампаа чимуу номхон зогс, Сайхансанаа чи сайхан мэдэээрррэй.., Анжаалакаа архи ацар нтр гээlll
Oron gereer mini tooj orj irj mirsen hun ni piav uugaad garaagai..dailjiishuu...
Бороо... бороо...бороо...бороо орохоор сэтгэл сэргээд, нэг л гоё байдагсан...үнэр нь хүртэл хачин гоё...богино даашинзны оготор хормой шалба нороол...бөнжигнөн урсах бороо дуслууд нүцгэн шилбэ норгоол...ккк
энд тэгсэн яасан...өдөр шөнөгүй өнөө бороо шаагивч тэр гоё чийг нь үнэртэхгүйн, тэр нөгөө сэтгэл санаа нь ч сэргэхгүйен...Юун богино даашинз, оготор хормой...кет пүүз, пүүз кет, ажил гэр, гэр ажил...
Гуруухан халбага пиаванд тас үсрэв...Харийн нутаг давчдаад байгаан байлгүй хөөрхий...
Нихх сайхан банштай цай хийж уугаад, нозоорон нар дагаад, охиноо тэврээд, ээжээрээ үсээ илүүлээд унтаад өгөхсөн...Ай даа дэндүү жаргалаа тэр...
Зүүд... Багын, бүр 3хан настайгаасаа эхлэн 10 төгстлөө салахгүй хамтдаа найзалсан найз охиноо байнга зүүдлэхийн...одоо бол сураг төдий л байгаагаас, холбоо байхгүй...Яагаад тэр байнга зүүдэнд ирдэг юм бол??? байнга шүү...тэр минь сайн л явдаг байгаа даа...үр хүүхэд, гэр бүл, амьдрал нь сайн байгаа боловуу??? найзын минь гуниггүйхэн тэр харцанд нь сүүдэр бүү тусаасай...
Яг одоо миний амьдралд найз гэдэг үг алсын алсруу нисчихжээ...Тэд хаана байгаан?? бүгд л өөр өөрийн амьдралынхаа замыг сонгоод, алга болцгоосон ч юм шиг...эсвэл би хүний нутагт байгаа болохоор найз гэдэг үг надад дэндүү хол сонсогдоод байгаан болов уу???
Амьдралаа босгохын тулд энэ л хэсэгхэн хугацаанд өндөр өсгийтөөсөө буугаад, даашинзаа тайлаад, ханцуйгаа шамлаад, үсээ боогоод, залуу насныхаа наргиан цэнгээн, адал явдалаас чөлөө аваад урагшаа алхаж байна даа...Хамтдаа зүтгэх хань минь хажууд байгаа болохоор ажрахгүйээ...
бас удахгүйээ харийн нутагт...
- Аав намайг хөөрхөн байна гээд дуурайцымдаа...

/Humuus anduuraad bainaa. Har zurgan deer ni aav ni bagadaa avahuulsan zurag bhgui yu...
Aavtaigaa usnii dusal shig adilhan ur baihgui yu daa.../
Амьнаасаа илүү хайртай алагхан ганцхан үрдээ холоос ч гэсэн эх үрсийн баярын мэнд хүргэе... Ээж аав 2 нь ирэх жил дундаа хөтлөөд илүү гое баярлуулнаа амин үрээ... Аав ээж 2 нь жаахан гүнждээ маш их хайртай шүү... Маш их санаж байна даа Энхжин охиноо...

Амин хайртай үр Энхжин охин минь

Аавдаа тэврүүлээд явахад нар ойрхон харагддаг юмаа...
"Хуримын бөгж ..." цааш унших »
Ээж монголоос утасдаж байна.
- Байна уу? Эмээ нь нас барчихлаа..
- Юу?? Ямар эмээ????
- Манай ээж, манай ээж...дийд дийд дийд... уйлаад утсаа тасалчихлаа...
Би цурхирталаа уйлаад, эмээдээ хэзээ хамгийн сүүлд үнсүүлснээ, хэзээ хамгийн ойр хамт байснаа санах гэж оролдлоо..Би эмээтэйгээ ер нь ойр байгаагүй юм байнаа...Ядаж бие нь сайн байгаа болуу гэж бодож, асууж байсан уу???
...Аймшигтай, гэхдээ нэгийг бодогдуулсан зүүд...
"Зүрхнээсээ уучлалт гуйя...Чамайгаа ямар их зовоов доо..." цааш унших »
Уг нь надад хайртай хайртай гээл суусын...
тэгсэн чинь одоо надаас илүү энэ охинд хайртай болцон гэхийн...

миний зүүдний дагина...
Аав ээж 2ынхоо амин эрдэнэ...
Соёлын төв өргөөнд сагсан бөмбөг үзсэн нь...гэдэг онигоо байгаамаа... Миний онигоо л доо...Залуу ч явсан, гэнэн ч явсан... Алдаа л биз...Гэнэн тэнэгхэн залуу нас шүү дээ тэр чинь гээллл өөрийгөө нэг өмөөрчихье...Өчигдөрийн маань бичлэг дээр манай Анжаалак хархүү онигоог минь зах зухаас нь дэлгэчихжээ... Бараг мартцан байсын, санаанд орчлоо... Юу яахгүй юу...ингэхгүй юу..
Нэг удаа банжигийн маань хэсэг нөхөд ууж идэх яах вэ, урлаг спортоо дэмжицгээе гээд СТО гэдэг газар Сагсан бөмбөгийн лигийн тэмцээн үзэхээр болдын... Мань мэтийн сагс магс огт мэддэгүй амьтанд тэр лиг нь ч байна уу, юу нь ч байна нээх хамаагүй, гол нь нөгөө хэдтэйгээ жаахан арзаганаж, орой нь халбага пиав олж уучаад харих нь 1рт чухал, 2рт лиг миг дээр чинь нүдээ баясгачих залуу нтр харагддын бол бас жаахан баясчих санаатай...Ганцаараа бишээ Санаа бид 2 шдээ...2уулаа 2 Амгаагийн дансанд бичигдээгүй байсын.../2 нөхрийг маань 2ууланг нь Амгаа гэдий/ Зиа тэгээд орой ажил тараад хэдээс ч билээ дээ уулзахаар өдөр нь мессенжирдэцгээвээ...
Батаа123 /та нар мэднэ дээ бүдүүн Батаа/, Хаагий /банжигт блог нтр-ээр занималлддаггүй ч хамгийн нөлөө бүхий нууц ноёнтон байхгүй юу..Ээмэр том дарга/
Гумпаа - Яагаав нөгөө Гажиг Гамп...Одоо цаа чинь томорцон байлээ..халбага пиаваа хувааж уугаад явжийснаа мартцан байлээ
Амгөө - манай Санаагийн нөхөр
Санаа -Манай Сайхан санаа...наран гэрэлтсэн сайхан хүүхэн дээ
Номад - яагаав нэг булчингаа зангируулаал тэнээд явжийдаг тэнүүлчин
Анжаалак /Ёстой нэг тэнгэрийн амьтан гэж тэрийг л хэлнэ дээ/
Агараа /Сайхан хүүхэн байдийм дараа жичдээ бичимз/
Нэйм /Гуалиг бүсгүй бий/
За байз яг тэр үед өөр хэн хэн байлаа даа би бас яг сайн санадаггүй ээ...уг нь ч уу найзуудаа хэнийг нь ч мартаагүй шүү...
За гол асуудалдаа орохуу даа... Хаагий надруу мсж бичвээ..
- Орой 6 цагт СТО-д хүрээд ир. Сагсан бөмбөгийн тэмцээн үзэлций мүзэлций гэсэн утгатай... Би ч гараал чавхдана биз дээ...хоцрох гээд сандраад такси бариад - Ахаа Соёлын төв өргөөрүү хурдлаарай ... Соёлын төв өргөөн дээр ирээд гүйж ороол хамгаалагч 2 баки залуугаас
- энд сагсны тэмцээн болжаагаа гэсэн хаана нь болжаагаан???
-Юу??? /Нүдээ томруулж нээх гайхаж харснаа/..энд хошин шогийн тоглолт л болжийно. Андуураад байгаам бишүү...
- Гүй ээ юу гэж андуурдын..Манай найзууд энд сагс үзжаагаа, дөнгөж сая энд байна гэсийм чинь...
... /Мөрөө хавчин/ мээдкү л дээ..хошин шог л болж бгаа даа...
....батааруу залгана. Дийд...дийд..дийд
-Байнуу? Би ирчээд байна, намайг оруулку байна, энд хошин шог болжоогоо гээд бна. Хаана байгаан та нар???
- Чи хаана байгаан бэ???
-Соёлын төвд л байна ш дээ...
- Хахаха...Спортын төв ордон ш дээ...
-Өөөө....бантан хэсэн толгой дайвалзав...СТО гэж бичсэнийг нь автоматаар СТӨ гэж уншаад бхдаа яахуу дээ..за ёстой насны том онигоонд орлоо дооо..мэдээж нөгөө Хаагий, Батаа, Гумпаа, Номад намайг шоолохгүй байна гэж бхгүй.../шогшироол/...толгой сэгсрээл бантсандаа Спортын төв ордоны сагсан бөмбөгийн тэмцээний талбайн голоор өндөр өсгийтэй дүфльтэйгээ ..тог..тог...тог...гээд алхчихсан.../Энэ хэсгийг манай хэд ингэж давсалдын...за яадгы нэгэнт бантсан хүн ингээд алхчихсан ч яады.../
гүээ нээрээ бодоод байсан чинь Соёлын төв өргөөнд сагс болоод байхдаа ч яахуу дээ...Урлаг спорт гэхээрээ л нэг гээд ойлгоцым байх даа...Заза хүнд хэлэвээ...
блогоо бичээгүй бараг 3жил өнгөрчээ... Гар хөл, хэл ам эвлэхээ ч байчихаж... Банжигт анх блог нээгдэхэд л бидний хэдэн нөхөд шуурцгааж, блогоор амьсгалж амьдарч байсансан...банжигийн маань түр зуурын ганхалтаар миний муу блог, тэнэмэл хэдэн үгс минь бүгд устчихсан...Бүр 1 ширхэг ч бичлэг эргэж сэргээгүй...Харамсалтай...Уг нь амьдралын минь, залуу насны минь хэсэгхэн хуудас тэнд байсан юмсан...Анх 4жилийн тэртээ банжигийнхаа **мэдлэг** буланд өдөржин шөнөжин өнжиж, кибр найзууд, кибр амьдралтай болж удалгүй бөөндөө уулзацгааж, салшгүй сайхан найзуудтай болцгоосон. Сар орчмын дараа нь банжигт блог нээгдэж бүгдээрээ блогоор амьсгалж, өдөр бүр шахам уулзацгааж, ууж идэж, хөгжилдөж, хавийн баар савны тавилга нь болох шахаж байлаа ш дээ...Одоо мэр сэр блогуудыг анзаарч байхад яг бидний тэр үеийг үргэлжлүүлж байгаамуу гэлтэй уулзаж, учирцгааж, сайхан найзууд болсон бололтой... Сайхан санагддаг юм. Бидний хэдэн хуучин нөхөд маань хаа нэгтээ хааяа нэг тааралдах болж. Ихэнх нь блогоо хаацгаагаад, ажил амьдралаа хөөгөөд алга болсон шигээ...Зарим нэг маань л одоо харагддын... Блогынхоо хажуу талын вижет дээрх блогуудынхаа жагсаалтыг эхнээс нь дараад ороод явахад бараг 80 хувь хаасан байгаамдаа...нээх гунигтай...Сайхан байсан шүү...эргэн дурсахад... Хааяа найзуудыгаа их санадаг юмаа. Тэгж байгаад нээх сайхан бүгдий нь багтаасан эргэн дурсахуй бичлэг бичнээ...ккк...нээх аймаар өтөлцөн хүн нэг ширхэг байнаа...
бие салгалаад, дотор чичрээд, сэтгэл санаа тогтворгүйтээд, толгойнд хөгшин үхэл харагдаад л ...Би гэдэг хүн болохоо байжээ...аймаар улаан тайз...хөшиг хаагдахад л үхсэн байх азгүй хүүхэлдэй болжээ би.
Шунал хяслын заагт төөрсөн Шулам мэт араншингаа цэгцэлчихээд ирье...Мөрөн дээр минь тоос дараад мөргөлийн хонхны дууг ч тоохоо больжээ...энэ сэтгэл минь..Маргааш биш одоо би эндээс явж мартагдсан балгас дээрээ очоод ирье...Хэзээ буцаж ирэхээ мэдэхгүйгээр хэнэггүйхэн алхлаа даа...Дэнлүүний сүүдрээс дайжсан дэмий л нэг сүүдэр сэтгэлийг минь шаналгаад байна...
Өвс унаж ургахын зуурт Өөрөөр би яаж амьдрах ёстойн бэ...
Чоно мэт амьдарч Чоно мэт үхэж чадах омголон эрх чөлөөгөө ханхлуулаад хэдхэн хоног явчихаад ирье...тэнэгхэн охин нь...
Гутрал гунихарлын хэд дэхь шат вэ энэ...Чимээ аниргүй орчинд, бүхнээс холдон хэсэг байхаас...Дэндүү эмзэг энэ сэтгэлээ би яалтйа билээ...Зиа зиа намайг зовоогоод байгаа сэтгэлийн зовлон дээрээ очоод нэг мөсөн эцэслэчихээд эргээд ирье дээ...
Та бүхэн над шиг бухимдахаараа яаж тайвширдаг вэ..
Тодруулгууд
1267 хоногийн өмнө
Санаа гол асуудал тэр бишээ хө...Тэр бол зүгээр л миний жүжиг шиг амьдралын нэгэн жижигхээн туслах дүр....Найз нь тийм асуудлаас болж бие сэтгэлээ хямраадаггүй шүү дээ...Өөр асуудал байнаа...
1267 хоногийн өмнө
www.Anuira.bblog.mn Мартаснаас блог мэндүү...
1267 хоногийн өмнө
23-тай...
1267 хоногийн өмнө
За за явж гэгээрэл тайвшралыг олъё..
Тэгж байгаад тэр нэг блогорхуу юман дээрээ зургаа тавинаа...
1267 хоногийн өмнө - Зөрчил мэдээлэх
"өө хөөрхий өтөлждээ би...Би навч юмаа...Ердөө л навч юм..." цааш унших »












