Мангаррр уйтаймаа...

За  ажил тарах дөхлөө. Блоох дээр 2 үг тавьчаад  гаръя. Ажлын байдал шалдар булдар, Ариунаа  бүсгүй ороо бусгаа...Цонхоор хотын нүргээнт чимээ. Ажлын өрөөнд Кэээбордны товчлуур тог тог. Даргын өрөөнөө  Солонгос хэлээр ямар нэг юм сонсон суух  захирал. /тэр нөхөр өөрөө  Со л доо/

-Салпээтик сангаасээёоо  л гээд байх шиг байна. Бодвол намайг магтжаагаал байхдаа. Өрөөнөө  өөр өөрийн ПС-ний ард дүмбийн сууцгаах ажилчид. Зарим нэг сэм сэмхэн босож  Кооопээ  аягалж, мөс хийж уугаа  харагдахы...Зарим нь мессежердэн, зарим нь Зума  нтр тоглож ч байх шиг. Би сэм сэмхэн блоохтоол суужэээнь. Ажлын залуу  хэдэн  геологийн зураг хараал, сэм сэмхэн утсаа оролдоол суухы, Нарийхан бэлхүүстэй, дэгжин стилтэй  туранхай  бүсгүй  хэн нэгэнтэй  мессенжердэн тас тас хөхрөнө. Захирлууд гараад явангуут  өнөөх бүсгүй босч  нарийхан утсан бензээ гялалзуулан, тонтгор өгзгөө 2 тийш нь хаялан гүйх нь холгүй утасруу очин  хэдэн найз хүүхнүүдрүүгээ  залган их л айлгүй хоолойгоор  элдвийг чалчин байгууллагыг утасны төлбөрөөр дампууруулна. Монгол захирал бүсгүй хааяа  хааяахан орж ирэн намжиртайхан хоолойгоор хэд гурван үг хэлчихээд, ширээнийхээ  ард ихэмсэгхэн сууж, утаа  уугиулан тамхилангаа аяга хар кофе уунгаа утсаар ажилаа амжуулчихаад гарч одно. Со захирал намайг сайхан ч гээд байгаамуу муухай ч гээд байгаамуу мээдкү  Солонгосоор ярьж ярьж  л гарахы...Ажил нэг иймэрхүү л байх шив дээ. За 2 цагийн дараа  эрх чөлөөгөө  эдлэнхэн  их хотын хөдөлгөөн дунд уусан алга болъё. Хэзээ  нь харцаараа удирддаг  дарга болно доо..Хурган даргын гүзээгээ л бэлдээд  суугаад байдаг......

Шөнийн охины солиорол
Блоохынхоороо нэг ороод гаръя байз. Муу  гэр минь хоосроод нэг л бишээ. Эндээ  нэг манаач  ажилд авдиймуу?                                  Зарлал Өндөр  царайлаг, өөртөө  итгэлтэй,  өргөн хүзүүтэй, салтаа уужим, ташаа өргөн, тарган цатгалан,  уул талын согоо шиг, уудам  говийн голио шиг, эр эм саармаг хамаа намаагүй тогтвор суурьшилтай ажиллах хүнийг блоохын манаачаар ажилд авна. Цалин хийснээр...  
"Шөнийн охины солиорол" цааш унших »
Тэнэж тэнэж тоос татсан гэртээ ирлээ

Солонгос хэл ийм гоё улаан байдым байналэээ... Би нээрээ Солонгос хэл сураадаааа  сониноос..

За юутай ч гэрээ  мартсан гэсэрмаа хүүхэн гэртээ ирлээ гэж. Хүүхэн гэж өөрийгөө  нэрлэсэн чинь ямар муухаййййн..за даа тэгээ гөхшөрчөөд өөрийгөө  годгор охин мохин гэж намба алдалтай нь биш. Муу гэр минь тоос татаад яасан ч өнгөгүй харагджаахын. Хэдэн жилийн өмнө сийлсэн хэдэн хазгар үгс минь энд тэндгүй хөглөрч харагдаал...Орон гэрээр минь орж гарч, хаалга үүдий  нь онгойлгож, салхи малхи оруулж, гэрийн жавар үргээдэг хэдэн муу сэгсгэр сээгийтнүүд маань ч тоохоо больж дээ. Араас маань уншаагүй л байх даа эднүүс. Юмыг яаж мэдэхүү гээд маань уншаад ч гарчихгүй  сэгсгэр сээгийнүүд чэн. Хүн чанар нь хааччиваа эднүүсийн. За тэр яахуу. Мань гэрээ мартсан гэсэрмаа болж явахдаа бас зүгээр явсангүйээ. Зүлгэсээр л явлаа. Яасан гээч. Оюуны том хөрөнгө оруулалт хийж Солонгос хэл сураад. Яах гэжүү? Яахуу дээ Со гарч хараар ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүж, авгай хүүхэд авийдаа энэ чинь гэж бодоол хэл сурсан. Харахуу тануус. 

/хоолойгоо засав/

- Еээ араасооо

- Салпээээтик Сангаасээёоо, еээ обсоо, аригатоо казаймас ариунасэёооо, еээ Аягүүүүүүүүү....

За ингээд миний мэддэг Соогий  хэл дуусаа. Тануус мэдлэгт минь нэмэрлэж хэд гуруун Со үг  зөөж өгөөрэй  за юу. За байз сүүлийн үед нарны халууных уу? Насны халууныхуу  бөө мэд. Мэдрэл байнга гаран гаран явдаг болчиж. Хар халуунд архи уухымсан.

өөөө

Тосоор гоож гэж.

Нэг хүн өрөө төл!!!
Өчигдөр найзуудтайгаа бараг анх удаа  тэр нэг хэдэн залуучууд нэг бөөрөнкий юм гөшиглөөл гүйгээд байдаг юмыг үзэв ш дээ. Бид хэдэн банжиг найзууд Тэнгис кануу театарт очиж үзсий. 100-гийн зайрмаг, соруултай ундаа, иштэй чихэр, ирис мирис, 30ийн бохь мохь аваал  орцгоосон. Тээл көлбөмбөгдөж өгсөн дөө. Яагаад би өчигдөр үзсэн гэхээр бээшдээ. Нэг залууг  уур хүргээд байхаар нь эсрэг багт нь бооцоо тавьчихгүй юу. Миний хөл бөмбөг мэддэг гэж хаашаа харсийм байхуу.

"Нэг хүн өрөө төл!!!" цааш унших »
Амьдрал алга урвуулахын зайд ...
Миний хамгийн хайртай нэг дүү байдгийн. Тэр ээжийн төрсөн дүүгийн хүү л дээ. Одоо 22настай, өндөр, царайлаг сайхан залуу бий.  Бусдынхаа л адил инээж, бусдын л адил дурлаж  хайрлаж  жаргалтай  дэндүү омголон залуу нас шигээ дэндүү омголон явсан. Сагс тогложийно тэр шигшээд л гэнэ, дуулж бүжиглэж байна тэр хамтлагт л гэнэ. Хөдөлгөөнтэй, хөгжилтэй, бас ухаалаг хөөрхөн хүү. Эгчдээ бүхий л зүйлээ ярьдаг байсан. Найз охиныхоо тухай, анхны хайрынхаа тухай, тэр бүү хэл -"Дүү нь эр хүн  шүү" гээл нэг орой пижигнэж орж ирэхэд нь би мэл гайхаад -Яачаав? Оройтчихоод аав ээждээ  мэдэгдэлгүй орж ирсэн гэж  тэгээд байгаамуу гээл хэхэ...гэтэл эр  хүн болсон байж л дээ. 18тай байсан билүү. Эгч яахав хөөргөөл -яасан тэгээд ярь!!! гээл хэхэ.. эгчдээ их илэн далангүй байдаг байж билээ. Царайлаг  сайхан хүү болохоор охидууд ч гэрийнх  нь үүдийг амраадаггүй байж билээ. Тэр өөрөө найз охиндоо  их хайртай, бас үнэнч байж байсан. Хэхэ..Гуниггүй нүд нь нэг  л өглөө өөрөөр сэрсэн. Дүүргийн аврага шалгаруулах  тэмцээн гэлүүдээ нэг сагсны тэмцээнд  явж ирчихээд зүгээр л унтаад өгсөн. Харин өглөө нь жин нь нэг дахин нэмэгдчихсэн юм шиг  сэрсэн байсан. Тэгээл түүнээс  хойш тасралтгүй 3 жил бүхий л эмнэлгийн үүдийг татсан даа. Бөөрний архаг дутагдал болсон байсан. Хамаг л хүчтэй тариагаар тариулж, байдаг бүхий л эмчилгээг хийлгэж явна.
"Амьдрал алга урвуулахын зайд ..." цааш унших »
Хүнээрээ л байгаарай
Нэээх дургүй хүрдийн. За тэр яахав. Өнөө орой байрныхаа гадаа жаахан салхиллаа. Ганцаараа  л байхгүй юу дөө. Хоолны дараа долоодог зайрмаг авч долооё  гээл, бас манай маам самранд нугасгүй, тэрийг нь авч өгөх гээд. Тэгээл тоглоомын талбайдаа жоохон энэ тэрийг харж суулаа. Цэцэрлэг нүүгээд ирциймуу л гэмээр хөөрхөн хөөрхөн бичкээн хүмүүс..Энд ч нэг тонгорч унаал, тэнд ч нэг үсэрч босоол..Нээх муухай. аниа нь салхилжээ  суухнээ амьдрал нүдний өмнүүр алган дээр тавьсым шиг жирэлзээл, кино зургийн хальснаа кадр солигджоогоом шиг  урсаал...Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ цэгнээл баахан суулаа. Улс эх орноо ч хэрхэн хөгжүүлж, ард иргэдээ ч хэрхэн баяжуулахаа  бодоол суулаа...Бодоод бодоод шийдэлд хүрч чадаагүй ээ  аниа нь.  за яшигөө тануус байхад чинь би тэгж толгойгоо гашилгаж яадым тээ?? Та нар хөгжүүлчих за юу!  Аниа нь зүгээр амарчээяаа. Ядраадиййнааа...

"Хүнээрээ л байгаарай" цааш унших »
Бодлоос асгарсан бороо
Шал далий нэрлэсэн шүү. Сая блог хэсч явтал  "Ever ever never give up!"  гэдэг нэртэй байвуу даа нэг блогоос болзооны тухай ч юмуу, шинэ танилын тухай ч юмуу бичлэг уншсан чинь яг нэг юм санаанд  ордог гэжийшдээ. Нээрээ  нэг залуутай  танилцсанаа саналаа. Тэр холоос харахад савхин хүрэм өмссөн, дотроо их чанартай бололтой костюмтай, бас нүдний шилтэй залуу байсан. Нүдний шил ертөнцийн хамаг гоо сайхныг хумьчихаа юу даа гэмээр ч юмуу. Нээх анзаарсангүй. Харин тэр тасралтгүй хараад л байлаа. Ойролцоо сууж байсан болохоор түүний  яриа надад нэг бүрчлэн сонсогдож байсан. Ухаалаг цэгцтэй  яриатай, бас амьдралын төлөвлөгөө, хувийн ухамсар сайн суусан залуу шиг санагдаж  дотроо үнэлж  л суулаа. Тэр   соёлтой, ялангуяа харьцааны өндөр соёлтой гэдэг нь анзаарагдаж байсан.
"Бодлоос асгарсан бороо" цааш унших »
(Нийт: 60)