Алтан үсгээр бичсэн тэмдэглэл ш дээ
Цэвэр Диариддиймуудөө.. Урьд миний блогорхуу юм огт өөр өнгө аястай байживлээ. Жоохон уянга муянгын халилтай. Тэр үед дэгэлзэж гэгэлзэж явсым болуу чихшигээ. хэхэ..Өнөөдөр орой аймаар  их унтсан. Нойр нээх хүрээгүй мөртлөө унтаал баймаар байсан. Нээлттэй цонхоор сонгуулийн сурталчилгааны чалчилдаан хангинаал. Хааяа завсараар нь дуу  цууриатах нь л таатай байлаа. Зүүдлээл...Өө нээрээ утас  өчигдөр орой шалан дээр унаад таг сүлжээгүй болчихын. Муу ямбий тоосгоны төрөл чинь. Маргааш зав чөлөөгөөрөө  ТЭДҮ-гийн нэг залууд дурлахаас биш дээ. /Өө  энэ зурган дээрх  өрөөсөн нүд яацарчиваа/ Заза  яахуу  өөрлүү чинь ирмэж байна гээл бодчихоо за юу. хихи
"Алтан үсгээр бичсэн тэмдэглэл ш дээ" цааш унших »
Царайлаг залуу...
Нэээх царайлаг залууг ганц  хардиймдаа... Нэээх царайлаг нэг тийм залуутай болохымсон. Өтгөн хар хөмсөгтэй, давхраагүй хэрнээ өтгөн сормуустай. Яг л эр хүнд ийм царай зохьдиймуудаа гэмээр...Царай нь зөв хэлбэртэй, уруул нь яг л эмэгтэй хүнийх шиг цэвэрхэн өөгүй, тэгээд царай нь цав цагаан. Богино тав тавиулсан  үстэй, муучгүй  тэр үсэндээ зам татуулан, хээ тавьчихсан бас Style--тэй  гэж байгаа. Тэгсэн хэрнээ  их зантай..Цаанаа л хөндий хүйтэн хэрнээ хайр булаам...Бүүр дэндүүү хайр булаам...Сэтгэл татам...Бүүр соронзон мэт татаж, догдлуулам... Найз бүсгүйтэйгээ  дэлгүүрийн өмнө зогсож байхдаа түүнийг хараад анхны харцаар л бид 2 дурласын. Тэгээд дуудлаа. -Хөөе царайлаг залуу  танилцъя!! нааш ир. Чи Ямар хөөрхөн юм бэ??? Гээл бид 2 дуудлаа.
"Царайлаг залуу..." цааш унших »
бөаырол өол быөо өао!!!!
Мээдкүүүү...Дээрх гарчгийг мэдэхгүй хэлээрээ өгцийн.
Ганцаардан дуулахад гараас минь хөтлөхгүй хайр юмуу??? Гансарч уйлахад чи минь тэврэхгүй гэж үү?? Гараас  минь хөтлөөд хорвоог туулахгүй гэж үү??? Харууслын ая цээжинд эгшиглэнээ... Пэээш  нөгөөх чинь Эркатай нийлээд дуулаад унасан. Би жоохон мэдэрлээрээ наадмаар санагдаадээнаа За яадын  блогтоо л галзуурчий л даа.
"бөаырол өол быөо өао!!!!" цааш унших »
Биш байна.


Үнсүүллээ...Уруул чинь биш байна.

Тэврүүллээ...Энэрэл чинь биш байна.

Хүлээлээ...Сэтгэл чинь биш байна.

Харуулдлаа...Хайр чинь байна.  

                           Чи хаана байна???

 

 

 

 

Нүцгэн мөчирт ганцхан хэрээ...хаврын шөнө

Жиндэхүй..

Яс нэвтлэм салхилж байна!!!

Хэзээ ч дуусдаггүй бал сар...

Хайр романтикаар эхэлдэг. Бал сар дуусах үед бүх л юм дуусчихдаг. Яагаад  гэвэл  хүн романтик байдлаар насан туршдаа амьдарч чаддаггүй. Хайр эхлэхдээ сайхан л байдаг байх. Түүнийхээ  үнэрт мансуурч, гарт нь хүрэхэд хүртэл бие чичирмээр...Хоромхон зуур холдохдоо санаж, үгүйлдэг... Хайр ийм байхдаа л жаргалтай. Гэтэл хайр ахуйн хүрээнд орж, ахуйтай орооцолдоод ирэхээрээ  утгаа алдаж, уйтгарт автуулж, сонирхол буруулдгийм шигээ...Гэр орон, мөнгө төгрөг, хоол уунд, нөгөө хүүхэд шуухад гээл ирэхээрээ  халуухан романтик байсан бүхэн тэртээд хоцордог ч юм шиг. Тэгвэл хайрыг яаж  шинээр нь байлгах вэ???




Хүмүүс ямар олон онцын чухал биш зүйлд дурладаг гээч..Түүний  нүд, хөмсөг, тэгшхэн хөл, гоолиг нуруу гээл..Гэтэл чи тэр хүнтэй  амьдрах гэж байгаа л бол чи тэр хүний биеийн пропорцитой амьдраагүй шүү дээ. Гэтэл тэр хүн чинь өөрөө агуу том хязгааргүй үзэгдэл. Танихын аргагүй, өөрийн гэсэн би-тэй, өөрийн гэсэн үзэл бодол, оршихуйтай хүн..бодит байдал дээр чи түүнийг таниад ирэхээрээ  түүний  хичнээн "солиотой"  болохыг мэдэрч эхлэхээрээ  айж эхлэнэ. Ингээд л хайр романтик биш болж, ахуйн хүлээсэнд уягдаад ирэхээрээ  уйдаж  залхаж  ирнэ.


Хайр гэж  яг үнэндээ байдаг уу???
Хайрыг яаж  шинээр нь хэзээ  ч дуусдаггүй бал сар шиг байлгах вэ???
Чи хайраа олсон уу???
Түүнийг насан туршдаа яг одоогийнх шигээ  гал халуунаар хайрлаж  чадах уу???

Аниргүйн дунд ганцаараа ...

Зүрх нэвтлэм жавар хургуулсан зуны оройн зөөлөн салхи...
Зүгээр л үхэж далд оръё..
Чандарны хайрцагнаа л чимхийн төдий амгаланг, бас гүн ганцаардлыг мэдрэн цохилохоо байсан зүрхийг ёг хийтэл нь нэг дэлсүүлэх юмсан...

Зүлгэн хөнжилдөө шургаад
Зүүрмэг орчилонг
Зүгээр л мартъя...Булшилчихъя
Хүйтэн цогцосоо  дахин нэг чирээд далд орлоо.


"Аниргүйн дунд ганцаараа ..." цааш унших »
No...,I Can't live - Ken Lee
Mariah Carey - without  you  дууг доорхи бүсгүй Англиар  дуулжээ. Хэхэхэхэ...хөөрхөн  эгдүүтэйн бэ!!!! эсвэл эмгэнэлтэй ч юмуу??? Та сонирхоод үзээрэй...хэхэхэ..энэхүү бүсгүйн эхний шалгаруулалтанд орохдоо дуулж  байсан хувилбар нь ЗолбинББ блог дээрээс  үзнэ үү!!! Үүнийг олж өгсөн Зобидоо баярлалөө...гэхдээ  Зоби шоолоол  инээгээл байсышүү...би бол өрөвдөөл...өр өвдөөл...хэхэ...эгдүүтэй ч юм  шиг???

Valentina Hasan - Ken Lee (live @ Azis's Show)

Ken-Lee




Ken-Lee

(Нийт: 60)