2008-03-21 00:45:42
Сэтгэлийн огторгуй дахь сүүдэргүй
шувуухай...
шувуухай...
- Энэ охин ийм хэрсүү, том хүн шиг яриатай тэгсэн мөртлөө бяцхаан охин...энэ хэдэн настай хүүхэд юм бол??...Аа ерөөсөө нөгөө бие өсдөггүй хүн юм болов уу?? Гүй ээ...Гэлээ ч тийм байлаа ч энэ охин 10 наснаас хэтрэхгүй дээ..Гүй бүүр биш...ийм хөөрхөн нялх царай..яалаа гэж дээ...
Түүнийг хараад би ийн бодсоор ажилдаа явдаг байж билээ. Өглөө ажилдаа
явахаар арайхийн нүдээ нухлан байж босон гарч ирэхэд тэр надаас эрт
босчихсон өөрийн үүрэгт ч юм шиг ажилаа хийн бөгтөгнөн бөртөлзөн
явж байдагсан..Тэр намайг харангуутаа хөөрхөн инээмсэглээд "-Сайн
байна уу эгчээ?" хэмээн мэндлэнэ... Тэр охин 6-хан настай...манай байрны орцны жижүүрийн охин..Хөөрхөн алаг нүдтэй, жижигхэн годгор үстэй, эгдүүтэй булбарай хэрнээ цаанаа л ухаалаг царайтай, бас бага зэрэг дугуйдуу хөлтэй...2 тийшээгээ жоохон хазганаж явдаг. Хөөрхөн дугуй хөлнөөс нь л болдог байх даа...Амьдрал түүнийг аль эрт хүүхэд наснаас нь холдуулсан мэт..
"Сэтгэлийн огторгуй дахь сүүдэргүй шувуухай..." цааш унших »

Хайранд, хайртдаа гомдож амьдралыг сөрөх биш урсдаг өдрүүд бол
хорвоогийн жам шүү дээ. Амьдралд уйлмаар, гомдмоор, гунимаар, баярламаар
насаар минь сэмэрхий амьдруулах чадалтай зүйл нь хайр шүү дээ. Хайр
гэдэг бол түрхэн зуурын сэтгэл хөдлөл, жаргаахаасаа зовоох нь их
байдаг юм. Үргэлж жаргая гэвэл хайрыг чи насаараа халамжилж ч болсон
тэвчиж уучилж байх хэрэгтэй байдаг юм. Тэгж байж жаахан жаргавал их юм. Ер нь бол хайр ихэнхдээ зовоодог юм. Зовоох зовоохдоо хамгийн ихээр
зовоох үед зүрх чинь сэмрээд тал талаасаа өмрөөд урагдаад байгааг чи
аяндаа мэдрэх болно.
Мэдрэхийг хүсэхгүй байсан ч чамд мэдрэгдэх болно. Юу
юугүй зүрх минь савлаад, гар минь чичрээд яахаа мэдэхээ болихдоо уйлдаг
юм. Ийм үедээ хайрын тухай дуунаас хол байгаарай. Уйлаад тэсэхээ байдаг
юм шүү.
Бардам сэтгэл...хэхэ....энэ үг их энгийн хэрнээ хүчтэй үг юмаа...Бардамнах...бардам зан, бардам сэтгэл...юу ч гэсэн үг юм бэ дээ...Яагаад ч юм яг одоо надад ийм сэтгэгдэл төрөөд байхын...Аливаа өөртөө хамааралгүй болон, өөрийн биш зүйлд ач холбогдол өгч байх хэрэггүй...Бас аливаа зүйлд хэтэрхий сэтгэлээсээ хандаж хэрэггүй...Би яг одоо ямар ч үг холбож чадахгүй байна...Ямар ч найруулгагүй..угаасаа найруулаад ч байхаар юм бичих гээгүй болохоор...Зүгээр л өөрийгөө дорд үзсэн хэрэг болчихсон юм шиг санагдаад...Өөрөө өөртөө бардамнах сэтгэл төрөөд...хэтэрхий цэг, цэг, цэг... цэг шиг...Эцсийн эцэст хүн хүнээрээ, найз нөхөд найзаараа л байх ёстой...Чадахгүй бол холоо явсан нь дээр..хэхэ /Яс юман дээр үүнд ач холбогдол өгөөд, сүржигнээд байх зүйл огт болоогүй бас яг ингэж бичихийг хүсэхгүй байгаа ч бардам сэтгэл нэг л хэмжээнээсээ халиад байна/... Магадгүй найз нар маань найз нараасаа арай илүү ихийг хүсч, арай илүү ихээр тэднийг хүндэтгэж, хүлээж авч, ач холбогдол өгч байсан юм болов уу...Гэтэл тэд нь эргээд "тэднээс" гарч байгаа шиг тийм дулаахан сэтгэлийг өвөрлөдөггүй байсан байх нь...үүн дээрээс хүйсийн ялгаатай байдал, сэтгэл зүйн зөрөө, бас хувь хүний ухамсар, төлөвшил хэрхэн
Унтах хүсэл ч төрөхгүйн..энэ одоо солиорлын эхний шат байхдаа...Магадгүй хэсэг хугацааны дараа Ариунаа алга болчихвол битгий гайхаарай..Шар хадруу зүглэсэн байх магадлалтай...эсвэл элин халин нисэгч шувуу шиг тэртээх тэнгэрийн заадасруу тэмүүлсээр одох вий...

