Банжиг мистер

За ингээд банжиг мистерийг зохиочихъё..Амтат жимс нуугдаж ургаад хагдрах шиг  сайхан залуус  диваажингийн зовлоон гэж...За тэгээл сурсан зангаараа  эхлээд жоохон эргүүлчих үү..Эд нар ч надад эргэхээсээ  өнгөрсөн толгойнууд л  даа...
Эзгүй хоосон сэтгэлийн орон зайгаа дүүргэх ханагар залуучууддаа  дурлах эрхтэй  би бүсгүй хүн шүү.../ичингүйрэв/. Банжиг мисс болоод байхад мистер яагаад байж болохгүй гэж...Хонх дамрын ханьсаанд хүж уугиулсан гэлэнмаа биш би ямар...хорвоогийн сайхан харчууддаа дурлаж  л явъя л даа..банжигмаанууд маань ч бас нүдээ баясгамаар л  байна шдээ...Их новш хэрэггүй ээ..энэ сэтгэлд...эрдэнэ гэмээр энэ залуусыг л хайрлаж  явъя яадийн..Бусдыг мартъя!!!!  Хожмын нэг өдөр  хорвоо гэдэг хоосроод уйлах өдөр ирсэн ч хонгорхон  15  залуугийнхаа зургийг хараад сэтгэлдээ нэг тайтгаръюу...Хувь тавилангийнхаа  харгуйгаар хөөрхөн  15 залуугаасаа  салах ч,  хоног хугацаа  амраг хайрт нь биднийг дахин уулзуулахгүйгээр төөрүүлэх  ч халуун сэтгэлдээ  гэгээнээр дурсаж, ялдамхан дүрийг нь санаж  явъюу л гэж...Зүрхэндээ гагнаж, зүүдэндээ уямаар халхын сайхан залуус  та  нарыг  богино жолоот бүсгүй бид чинь хараад аргаа барж, цамцаа тайлж  урж тасдамаар болжийшдаа...хахаха  /Ямар груп дурлал болчихвоо...яджийхад эмэгтэйлэг инээж сурахынсан/

"Банжиг мистер" цааш унших »
Big boy don't cry!!!!

Сажилж яваад Сайхан санаагийнхаа блогруу орсон чинь "Мөнчиг дүүрсэн толгойт доо"  гээд нэг шүлэг тавьцан байхын...тэгсэн би бас нэг шүлэг санаанд ороод дууриагаад тавьчихлаа..Б.Ичинхорлоогийнх гэсэн байх шүү..Санаагийнхыг бодвол арай  бага дүүрсэн толгой байна лээ..
"Big boy don't cry!!!!" цааш унших »
Цагаан сарын бэлэг..
Image Hosting by Picoodle.com
За 2 хоногийн өмнө  манайд нэгэн найр болсон юмаа. Гүй ээ уг нь би  тэд нарыг гэртээ  урьж  цагаан сарын бууз идүүлээд, дараа нь сархадаар дайлаад, бэлэг өгөөд, ёс  төртэйхэн шиг гаргах байсан юмаа..Гэтэл архи амсаал эхэлсэн чинь андууд давраад  шөнөжингөө  юм болдог гэжийшдээ..гүй ёстой нэг ууж идэх нь дийлддэггүй  нөхдүүд байна лээ шүү..Хамаг юм шавхчихсан..Муу  өрх толгойлсон ганц бие хүүхнийг өрөвдөхгүй зүгээр..
за амласан ёсоороо бэлгээ өгье дөө..найрын ширээнээ  КУЛА дүү, ENNE бүсгүй, МАМИ хүүхэн, БИТО залуу, Чоно залуу, Болжмор бүсгүй  бид нар суужийлаа..Өө нээрээ  хөгшин нь шүлэг зохиодоггүй болохоор нэг иймэрхүү юмаар нүд хуурсан халтуурны бэлэг өгчий..Яаадиййй..Угаасаа  цагаан сарын бэлэг чинь Гулхи л байдийшдээ..
"Цагаан сарын бэлэг.." цааш унших »
Хайртай хүнийхээ гарлуу гүйгээрэй....



Амьдрал  мөнхийн зүүд
            тэнгэрийн зурсан зураг
Алдааг нь цуглуулахад  ч
               жаргал амтагдмаар амраг минь...
Алсаас  надруу  урсах
                цаг хугацааны  зэрэглээн дундаас
Амжиж  миний олж  харсан
                 үл  мэдэг инээмсэглэлт минь...   



                                                                         A.Erdene-Ochir
Уусахуй...

 

  Амьсгал нь төгсөхөд  бүсгүй
              энгийн өмсгөлөө  нөмөрч
                          нарны зүг алхсан 
                                   ингэж тэр үхсэн...

Сул асгарах гунигийн бороо...


Сэтгэлийн уй гуниг бүхнийг тэврэн одсон шувуудын нулимас...
Чимээгүйхэн дурлалын минь төлөө амилдаг байсан навчис бүхэн бас хийсэн одсон...Сул асгарах гунигийн бороонд минь согтсон сувдан дусалтай сарны өнчрөл...энэ миний сэтгэл ажээ... Цаг хугацаа гэдэг бүхнийг эдгээх, бас шархлуулан эмзэглүүлэх гүн айдастай юмаа...
...Алсрал...

...Ахуйн хүлээс минь алдраад л анхны цасан дунд ганцаар эргэх шиг...гандсан даашинзны минь хормой чичрэхүйд нэг л хүйтэн аялгуу зүрх бүлээцүүлэх ...Навчис хийсэхүй харц бүдгэрэн одож....Хаашаа ч юм алдууран алга болмоор...
Харуй бүрийгээр  хэн нэгний гүн амьсгаа надруу дөхөх шиг..жихүүцмээр хэрнээ дулаахан...Хөнгөн гуниг хөглөрсөн намрын шар навчис алсын алсад одсон  байх чинь ...өвөл үү дээ...Том том цасан ширхэгүүд зөөлөн буугаад л..сэтгэл гялтганах цагаан цас шиг цэлмэмээр болдог ч цаанаа л нэг сэтгэл ганцаардалд эзлэгдээд зүрхний гүнд жавар тачигнаад нэг л жихүүцмээр ... би өвөлд дургүй...
                                                                                             Чөтгөр аваг!!!!!
Хүрэх хязгаар...хүршгүй алс...


Би юунд дуртай вэ ???

би :
Дуусах гэж байгаа асаалттай лаа
Мөргөлийн хүйтэн дуу
Бүрхэг өдрийн бүүдгэр тэнгэр
Чимээгүйхэн эхлэх үүрийн гэгээ
бас бодолд ургах миний амраг ...


Би  юунд дургүй вэ ???

Би: Хүрэх хязгааргүй хүсэл, хүршгүй алсад байгаа мөрөөдөлдөө...

харин чи ????
(Нийт: 60)