
Хонгор хүү минь чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Халуу төөнөж, бүсгүй бие шаттал
Хагацашгүй янагаар уруул дээр минь үнс
Налж суугаад зөөлөн тэвэр
Надад хайртай гэдгийг чинь мэдрэх гэсийм...
Дуу алдаж, уйлж гиншмээр дурлалд
Дуртмал харц, дулаахан шивнээ хөвж
Шүдний чинь сайхныг, гарын чинь хэнэггүйг мэдэрч
Шүүрс алдан жаргах гэсиймаа...
Хонгор хүү минь чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Бүжин туулайн хэвтэрт бүлээн зөн нуугитал
Бүсгүй сэвлэг ирвэгнүүлэн галзуу юм шиг загна
Бүрэг аашаа гээж, бүүр гөлөг шиг гийнатал
Бүхий л биеийг минь тачаангуйн тэнгэрээр нөмөргө...
Хонгор хүү минь чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Чимэг зүүлтийг минь чимээгүйхэн тайл
Чинийх гэдгээ мэдрэх гэсиймаа...хайрт минь...
R.Emujin
халуун бас галзуу байгааз..би үүнд их дуртай....
..."Эргэн хараач дээ" гэж залуу дотроо залбиран бодно...
Атгасан гар алдуурчээ....Бүхий л дурсамж, дасал, энэрэл, хайраа аван одож буйн бүсгүйн дүр гунигтай агаад нулимастай....Зөөлөн алхаа нь нүднээ чимэгтэй ч нүд дахин баясахгүй...Түүнтэй үдсэн цаг хугацааны эс ширхэг бүхэн юугаар ч солишгүй хэдий ч дахин олдомгүй...Залуу ийн бодно...Зүрх сэтгэл нь шаналан тарчилна...Нүгэлт өөрийгөө хараана...алхсаар л .... Тэр өнгө тансаг, алаг цэцэгсийн дундаас хараа булаам ганцхан цэцгийг сонгожээ...Тэр цэцэг танхилхан, энхрий бөгөөд хайрын шидтэй байжээ...Цэцэгтэй хамт хайр ургасаар....Хайрласан тэр цэцэг нь улам үзэгслэн төгөлдөржсөөр....Гэтэл...Нэгэн өглөө залуу өөр цэцгийг олж харав..Улаахан дэлбээтэй гоёмсог түүнд хүрч үзмээр санагдаж гэнээ...өргөстэй байсан учир таалагдсангүй...Тэгээд үзэгслэнт цэцэгтээ эргэн очиход цэцэг гомдон түүнийг орхин явжээ..Цэцэг нулимастай агаад гунигтайгаар орхин одсон...
- Уучилаач хайрт минь, би буруутай гэхэд нь
- Хайр сэтгэлд уучилал гэж үг байдаггүй юм..Энэ үгийг хэлэхгүй байж сая хайр сэтгэл оршино гэжээ...
Өөр үг залууд хэлээгүй. Залуу ийн бодсоор, гунигласаар гэрийн үүдэнд ирлээ...
- Энэ онгойх хаалганы цаана түүнтэйгээ өнгөрүүлсэн өдрүүдийн жаргалын агаар байгаа...Би онгойлгомооргүй байна..Чи минь үгүй болохоор жаргалын энэ агаарыг үүрд би гаргахгүй би маная...гэж залуу өөртөө шивнэлээ..Тэгээд хаалга налан суув. Сэтгэл нь зовж шаналсан учир үгүйрэх мэт...... Гэвч хаалганы ард нэг л дулаахан байв...налсан хаалганых нь цаана хайртай бүсгүй нь хүлээж буй мэт...Гэтэл...Түүнээ гэх зөн нь үгүй болоогүй, хайртай гэдгээ улам мэдрэн хаалганд түлхүүрээ тааруулах гэтэл үүд нээгдэн хайрын зөөлөн сэвшээ салхи үлээх нь тэрээ...
Хайр дурлалд уучилал байдаг ажээ...







