Өчигдөр дүү минь бөөр солиулах хагалгаандаа амжилттай ороод гарсан. Аав нь бөөрөө өгсөн. Өглөө 9-өөс 2уулаа наркозонд ороод хагалгаандаа орсон. Бүтэн 7 цаг үргэлжилсэн хагалгаа өдөр дууссан. Би блогтоо дүүгийнхаа талаар бичсэнээ хэлсэн. тэр хагалгаанд орохынхоо өмнө уншаад сэтгэгдлүүдийг хараад их баярласан гэсэн. Тэгээд урмаар тэтгэгдсэн байх гэж итгэсэн. Дүү минь нүд дүүрэн нулимастай, бас зүрх дүүрэн айдастай, бас гэрэлтэх итгэлтэйгээр хагалгаандаа ороод гараад ирлээ. Аавынх нь бөөр 80 хувьтай таарч доннор болсон. Хагалгааны дараа наркозноос дөнгөж гараад л аав хүү 2 нэгнээ хайсан гэсэн. Аав нь - Миний хүү хаана байна?? Дүү минь ч бас -Ааваа, аав минь хаана байна гэж сулхан дуугаар нүдээрээ хайгаад байсан гэсэн. Би өөрөө очиж чадаагүй л дээ. Ээж минь орой ирчихээд -Ёстой зүрх шимшрэм юмаа. Нулимсаа барьж чадсангүй гээд уйлчихсан ирсэн. Гэхдээ дүү минь амьдрахаар болсон. Алтан нар түүнд нас хайрласан. Амьдрах итгэл урам зориг хайрласан та нартаа ч бас маш их баярлалаа. Хүн чинь урмаар тэтгэгдэж, үгээр сэхэж амьдардаг юм байна шүү дээ. Дүү минь наркозноос гараад шууд л аавыгаа хайгаад нүднээс нулимас хацрыг нь дагаад урсаад л байсан гэсэн. Ямар их зөөлөн нулимас байсан болоо. Би өөрөө ч төсөөлж байна. Миний дүүд нас хайрласан аавд нь, хувь тавиланд нь, бурханд, урам өгсөн, залбирсан бүх хүний ариун инергит баярлалаа. Миний дүү эрүүл болноо.
Миний хамгийн хайртай дүү минь. Гэхдээ хайраа харуулж чаддаггүй юмаа. Үүндээ жаахан гэмшдэг юм. Хэцүү байхад нь хажууд нь байж чадаагүй. Халгасаар халгасаар л... нэг л мэдэхэд өчнөөн цаг хугацаа явчихсан байдаг. Гэвч зүрхэндээ залбирдаг. Зүрхэндээ дүүгээ үнэхээр хайрладаг. Чээгий аниа нь дүүдээ үнэхээр хайртай шүү. Миний дүү одоо эрүүл болсон. Мөнхөд биднийхээ хажууд инээдээрээ гэрэлтүүлж явах болно.
Наргил найздаа маш их баярлалаа. Хүнд үүнээс илүү сэтгэлийн их бэлэг гэж юу байхав дээ. Хүний ийм сайхан сэтгэлд би маш их баярлаж байна. Дүү ч бас гайхаж бас баярлаж байна лээ. Хүнийг гэсэн сайхан сэтгэлд чинь баярлалаа.

Сэтгэгдэлүүд:
Одоо зүгээр дээ Ариунаа минь дүү чинь эдгэнэ.
Аав хүү хоёрт хурдан эдгээрэй л гэж хэлмээр байна даа.
АУЖ МГЛБУУ ХЙШЖЭЙШ МЙШ
ТАРЧЛААН НЬ ӨӨР ЕРТӨНЦИЙН ЗАЛУУД... ИЛГЭЭХ ГЭЭД ӨДӨР ШӨНӨГҮЙ БИЧДЭГ БАЙСАН ХАЙРЫН ТУХАЙ БИЧЛЭГҮҮДЭЭ ЭМХТГЭН НОМ БОЛГОЖ ХЭВЛЭЛЭЭ. ТА НАРЫН ХЭЗЭЭНИЙ ТАНИЛ БОЛСОН "ӨӨР ЕРТӨНЦИЙН ЗАЛУУД" НЭРТЭЙГЭЭР.
ТЭГЭЭД ӨНӨӨХ ЭЗЭНДЭЭ ТӨРСӨН ӨДРӨӨР НЬ БЭЛЭГЛЭЧИХСЭН. ОДОО ТЭР ЯАХ БОЛ...?
УРЬД БИ ЭНЭ БЛОГТОО БИЧДЭГ БАЙСАН ХАЙРЫН ТУХАЙ БҮХ ШҮЛЭГС БАС БУС БОДРОЛУУД БАГТСАН БАЙГАА. БИ ЭНЭ НОМОО ГАНЦААРАА ТУУРВИАГҮЙ ЭЭ. БАНЖИГИЙН БҮХ БЛОГЧИД ГАР БИЕ ОРОЛЦСОН БАЙГАА.
ТА БҮГД МИНИЙ БИЧЛЭГИЙГ УНШААД ХАМТ ШАНАЛЖ ОЛОН ӨДӨР ТАРЧИЛСАН. БИЧСЭН ЗҮЙЛС БҮР ДЭЭР МИНЬ СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭЖ, САНАА ОНООГОО ХЭЛЖ, УРАМШУУЛЖ, ЗЭМЛЭЖ, ЗӨВЛӨЖ, НАРГИАН ХИЙЖ, ИРЛЭЖ, ХУРЦАЛЖ, ХАМТДАА БАЯРЛАЖ, ШАНАЛЖ, ГУНИГЛАЖ БАС ОМГОРХОЖ БАЙЖ "ӨӨР ЕРТӨНЦИЙН ЗАЛУУД..."ИЛГЭЭХ НОМЫГ БҮТЭЭСЭН.
ТЭР НОМОНДОО ТА БҮГДИЙНХЭЭ СЭТГЭГДЛИЙГ НЭР УСТАЙ НЬ ХАМТ БҮГДИЙГ НЬ ОРУУЛААД ХЭВЛҮҮЛСЭЭН.
ХАРИН ДАРААГИЙНХАА НОМЫГ БИ ӨГҮҮЛЛЭГЭЭР ДАГНАН ГАРГАНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА. ТАРЧЛААН НЬ НӨГӨӨ БИЧДЭГ БАЙСАН "ХАЙР" ГЭСЭН СЭДВЭЭ ДАХИН ХӨНДӨХГҮЙ БАЙХАА ДАА. ОДОО ӨӨР ЮМААР ТАРЧИЛЖ ЭХЛИЙ ДЭЭ. ХЭ ХЭ
ЗА ТА НАР ТАРЧЛААНЫХАА НОМЫГ АВЧ УНШААРАЙ. ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.....
ТАРЧЛААН-С 2008.08.28
minii torson egch bas ene ovchnoor ovdoj tom egch maani donnor bolj baisan ni sayhan.uneheer hund hetsuu ue.hun buhen eruul enh baigaasai...
Duud chini eruul enhiig husie,
odoo gaigui yu?
уярмаар юм аа.
Танай хоёр эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе?
Арай л орой орж ирсэн байна.
Амьдрал гэж юу вэ?... угтаа хоосон зүйл... энэ их хоосны дунд асуултын тэмдэг шиг ганцхан үнэн... энэ бол хайр... эхээс ургаж, эцгээс урсдаг хайр... Эрүүл байж, эрч хүчтэй байж, биднийгээ дандаа баярлуулж яваарай.
iluu hereggui zuil bichsen boll uuchlana bizdee...
Сэтгэгдэл үлдээх: