Нүд сэргэж, сэтгэл өвдөх шиг...

Өнөөдөр чинь юу билээ. Баасан...Агаагийн төрсөн өдөр. За байзоо  төрсөн өдөрт очих санхүүгийн байдал хүнд байх чинь. Харьж унтъя. Өглөө  нээрээ  ниххх сайхан залууг олж хардийм даа хүүхнүүдээ. Ажилдаа явах гээл микронд суулаа. Харц алдуураал...хаашаа  ч тэнүүчлээд байгаан бүү мэд...Хүрэх хязгааргүй..Бүдгэрсэн ууссан..нэг л тийм тогтворгүй..гэнэт атуусны буудал дээр зогтусды...урт бүдүүн үстэй. үсээ  шүлжээд сураар бооцон..Саарал  бүрх малгайтай /шлеф гэдэг билүү шляф  юмуу бөө мэд/, саарал дээлтэй, хромон гуталтай, бүдэг сахалтай бадриун эр...Нэг гараараа  өвдгөө  тулаад гараа  бага зэргийн тохойлдуулсхийгээд суучихсан, нөгөө гартаа тамхиа зуун хаашаа  ч юм ширтэн суух тэр ах...Үл таних тэр ах...Цаанаа л нэг "жинхэнэ эр хүн"..Автобусны буудал харж яваарай хүүхнүүдээ...гэсэн хэхэ...

өдөр ажлын дундуур гарлаа. Сэрүүвтэр зуны  энэ өдөр хүмүүс  хаа нэг тийшээ  яарангуй  алхацгаана. Бүгд л дотроо нэгийг бодон, зорилготой зорилгогүй алхацгаах. зөрсөн бүхэн тэр бүсгүйрүү харц тогтоон, зарим нь өрөвсөн өнгөтэй, зарим нь зэвүүцэнгүй, зарим нь гайхширсан сониучирхсан харцаар харан өнгөрөх...Би ч бас түүний хажуугаар гарахдаа харцаа тогтоон удаан гэгч нь хараад зөрөхдөө түүнийг биш түүний үрийг өрөвдөөд л өнгөрсөн..хувь тавилангаа  тэр  бяцхан амьтан өөрөө  сонгосон юмуу, эсвэл бурханы түүнд оноосон амьдралын зураг уу??

эх нь болох бүсгүй шал согтуу, халтар хувцастай, халтар нүүртэй, хажуудаа  цэвэр усны саванд  найрка  тавьчихсан, өвөр дээрээ  дөнгөж 5,6 сартай хүүхдээ  суулгачихсан хөхөө  ил гаргачихсан, хөлөө  дэлгээд суучихсан байхын. Нялх хүү нь даарсан шинжтэй зэвхий даасан нүүртэй, эхийнхээ  хөхийг хөхөөд, бяцхан гараараа  нөгөө  хөхийг нь барьчихсан байсан. Бяцхаан хөөрхөн гараар хав хар хөхийг энхрийлэн базчихсан байсан...Тэр эхээс  урсаж буй  сүү нь л цагаан байсан. Гэвч хөхөөр нь сүү биш, сүүнд найруулсан спирт урсаж хүүгийн хиргүй тунгалаг амруу нь урсаж байх шиг санагдсан. Тэр хүүгийн ирээдүй ямар байх болоо?????

Сэтгэгдэлүүд:

1. Улаак | 2008-08-29 16:04:47
Өрөвдмөөр юмаа... Хүүхэд л болсон хойно хүнийх минийх гэж ялгах аргагүй...
2. Anuira | 2008-08-29 16:06:03
Харин тий. Гэхдээ тэр тийм орчинд өсвөл нөгөө хөөрхөн хайрламаар төрхөөрөө хэвээрээ өсөхгүй нь аймаар
3. Улаак | 2008-08-29 16:09:36
Тийм шүү, ээжээсээ архи уухыг, гудамжаар өнгөрөх үл тоомсорлох хүмүүсээс үзэн ядалтыг сурвал... төсөөлөхөд зүрх өвдмөөр...
4. Anuira (зочин) | 2008-08-29 16:14:25
Энэ эцэстээ хэний буруу болох вэ..заза өөрсдийн үр хүүхдээ л зөв өсгөе дөө
5. монголхүү | 2008-08-29 17:04:41
Хувь тавилан хүн бүрт байх юм даа. Ойрд энэ бодолдоо бүүр итгээд байдаг болчихлоо.
6. bolra | 2008-08-29 17:22:25
ene buhniig harahaas setgel omrood baidiimaa. gachlantai ni yaj ch chadkuu demii l shuurs aldsaar bushuuhan holdmoor sanagddag. hunii tavilan yaj ergehiig bis taashgui huuhed l harin zolios boldog ni yutai emgeneltei geech....
7. dream | 2008-08-29 19:04:41
ийм байж хүүхэдтэй болж яадгийм болоо энэ хүмүүс
8. Mendee | 2008-08-30 12:20:02
өө наад балай хүүнийг чинь мэдэх юм байна. тиймэрхүү юманд хүмүүс хүүхдийг нь бодож мөнгө өгдөг байх даа. гэвч голдуу өрөвдүүлэх гэсэн сэтгэлтэй цаанаа архидах гэсэн бодолтой дэбиль юмсуудын үрийн сувгийг бүгдийг нь боовол таарна
9. Опал | 2008-08-30 12:26:40
yamar aimariin,,,
10. zuugii (зочин) | 2008-08-31 20:30:46
horvoo uneher shudraga bus yumaa....... ta uneheer sain egch sain hun yumaaaa
11. alchemist | 2008-08-31 20:37:31
odoohondoo joohon ohoordom bgaa ter hun udahgui aimshig bolj huvirna daa, aimar um
12. alexbolduin (зочин) | 2008-09-02 12:36:32
bodit amidral iim l bgaa.Huu harin ch zarim ued eruul osoj magad.
13. mon_rose | 2008-09-03 22:07:45
ter jinhene mongol eriig tosoolloo, barad durlamaar yum kkk.
harin ter huug orovdood uilahaa dohloo, yamar uiliin ureer tiim emegtein huu bolovoo neeree.
14. solongo_mnb | 2008-09-04 13:57:39
сайн уу блогоор чинь анх удаа орж ирж байна аа. их гоё блогтой юм.
манай нэвтрүүлэг үндэсний тв дээр мягмар 7-40 бямба 11-40 с гардаг
15. Emma08 | 2008-10-10 13:18:35
Yooy bur nulims tsiilegneed irlee. Uneheer bohoos aimshigtai ireedui yum a.Huuhded yamar ch buruu bhgui sh de.
16. blogtoihun | 2008-10-13 02:10:58
ямар аймаар юм вэ? ааааа.....
17. zochin (зочин) | 2009-01-14 02:13:32
yooo , bi taarsan bol ter huuhdiig avah baisan baih daa....
Manai tsagdaa ene ter hiih yostoi ajlaa hiihgui yum tee,
End (USA)manai hajuu ailiin zaluu ehneree delguur yavsan hoiguur untaad, 2 nas hurch bgaa huuhed ni gereesee garaad 2 gudamj hertei gazar yavaad.... Ter haviin emegtei tsagdaa duudaj huuhdiin geriig olj avchirsan chini aav ni untaj l bsan gesen... Eregteichuudiin huuhed harah ch gej.... heheh
Tegeed ter zaluu 1 sar shorond horigdson sh dee.....
18. ss_gogo | 2009-01-14 02:18:25
хэцүү ч амьдрал юм даа яана даа яана
19. my_story | 2009-04-13 00:19:07
yamar aimar yum be...
hun uuruu huvi tavilangaa songdogui gj ene l yum daa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.