""~Anuira~"" - Шинэ бичлэгүүд http://anuira.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Sat, 21 Nov 2009 02:57:28 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Та хүн алж үзсэн үү???]]> http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=307097

    Найз бүсгүй сарын туршид сэтгэлийн шаналалд автсан байсан...Итгэлийг нь алдаж, сэтгэлийг нь сэвтээсэн түүний хайртай нөхөр...Сүүлийн өдрүүдэд гэртээ ч ирж хонохоо байж. Өнгөцхөн жаргалд автсан давчуухан дотортой нөхрөө тэр шөнөжин харуулддаг байсан...Уйлдаг, шаналдаг, хүлээдэг, гуйдаг байж...Гэхдээ  ганцаараа биш., 2уулаа...Хүний тэвчээр гэдэг хязгаартай юм хойно тэвчээрийн чавхдас тасрах үедээ гомдлоо тээгээд гэрээсээ гарч л дээ..Гарахдаа хамгийн хатуу үгсээ хайрлаж явсан түүндээ  зориулаад гарсан... [...]]]> Sat, 21 Nov 2009 02:57:28 +0800 http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=307097 <![CDATA[Гэв гэнэтхэн...]]> http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=175501 Гэв гэнэтхэн гэрээсээ гармаар санагдаад...

                       ...Гэрэл цацарсан диваажинлуу  алхмаар санагдаад...

]]>
Fri, 24 Apr 2009 14:58:01 +0800 http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=175501
<![CDATA[Блогт нь ороод салхи оруулчихлаа,,,,]]> http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=127266 Сая блогоо ухаж байгаад ороод ирсэн дээрээс хойш шинэ бичлэг алга,,, блогынхоо загварыг сонин болгочихсон санагдаад би соличлоо шүү аниа,,, энэ блогтоо юм хум бичээчээ,,,таалагдахгүй бол буцаагаад соличино биздээ

]]>
Fri, 16 Jan 2009 13:29:56 +0800 http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=127266
<![CDATA[mmm....Гоого]]> http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=108817 Эдийн шунал хөдлөөд байх чинь би амьд байгаагийн шинж үү дээ. Энэ  надад ёстой таалагджийнаа. Элдэв маяггүй хэрнээ  цаанаа л нэг ихэмсэг дэгжин гутал. хэхэ..гутланд ийм  нэр зохих болов уу???

 

Үнэндээ бол гутлын тухай бичих гээгүй юмаа. Банжиг эргэн дурсахуй  бичихээр дурсамжийн хайрцагаа нээж аз жаргалтай нүдээр харж мишээж сууснаа гэнэт буцаагаад хаачихлаа. Дараа үргэлжлүүлнээ. ноороглочихсон чинь шинэчлэгдсэн блог дээр гарчихлаа. Hhmmm....

                                 Гэнэт санаа алдав.

]]>
Tue, 09 Dec 2008 16:51:19 +0800 http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=108817
<![CDATA[Үс урт ухаан богинохон бүсгүйн ахархан бодол]]> http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=79313 Яагаад ч юм нэг иймэрхүү бүдэг бадаг бодол толгойнд яваад л байдын. эрчүүдийгээ  муулах гээд ч байгаам биш...Аа  гэхдээ...хэхэ..

Ер нь байнаа  сүүлийн үед эрчүүд нь арай  бишээ. Би өнөөдөр 24тэй л дээ. /Миний  үеийн залуус гэхээр 24-29 насныхан/.  За  залуус  дунд минь сайхан ажил төрөлтэй, байр суурьтай, үзэл бодол, бие  хүн нь  төлөвшсөн залуу  алийг тэр гэхэв. Зөндөө байна. Аа  гэхдээ...хэхэ

Нихх сонион...Миний  үеийн залуус  дунд тиймэрхүү нь нийтлэг байдымуу  хаашаан. Ямар ч зорилгогүй, тэмүүлэлгүй, хаана юунд хүрэх гээд байгаагаа  мэдэхгүй. /Хүүхнүүд бяднуус  нь ч нэхх  сүрхий биш л дээ/. Маргаашийг бодохгүй өнөөдрөөрөө л амьдардаг. Өөрийнхөө  жаргал, зугаа  цэнгэлийн төлөө л амьдардаг ч  юмуу гэлтэй...Зөвхөн өнгөцхөн  хөнгөхөн бодол шүү. Сүрхий юм  ярих гээгүй байна тайван бай. Наанадаж  л санхүүгээ  ч зохицуулаад өөрийгөө  хангалуун аваад явчиж  чаддаггүй. Маргааш  гэдэг өдөр болно гэдгээ  мэддэггүй ч юм шиг. Цалингаа  аваал өнөөдөр зугаацаал шоудаал ууж идэж, хүүхэн чихдээл өнгөрвөл болоо. Маргааш яахуу, дараа  нь яахуу, алий нь хаанаа  зарцуулах уу, хаана хүрээд зогсохуу, хэнтэй  уухуу идэхүү, хэзээ болих уу яахуу ийхүү...Ерөөсөө  хязгаараа  мэддэггүй. Би  хувьдаа  хязгаараа мэддэг эрчүүдэд  дуртай. /Дур хүслийн дур биш шүү гэсэн/. Ийм хүмүүст хожмын амьдралаа  даатгана  гэвэл айдас  төрөх үү? Мэдээж. Нийтлэг ажиглагддаг. Харин тэгэхэд харж байхад эмэгтэйчүүд шал өөр. Зогсох цэгээ  мэддэг. [...]]]> Thu, 11 Sep 2008 14:52:23 +0800 http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=79313 <![CDATA[Нүд сэргэж, сэтгэл өвдөх шиг...]]> http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=76678 Өнөөдөр чинь юу билээ. Баасан...Агаагийн төрсөн өдөр. За байзоо  төрсөн өдөрт очих санхүүгийн байдал хүнд байх чинь. Харьж унтъя. Өглөө  нээрээ  ниххх сайхан залууг олж хардийм даа хүүхнүүдээ. Ажилдаа явах гээл микронд суулаа. Харц алдуураал...хаашаа  ч тэнүүчлээд байгаан бүү мэд...Хүрэх хязгааргүй..Бүдгэрсэн ууссан..нэг л тийм тогтворгүй..гэнэт атуусны буудал дээр зогтусды...урт бүдүүн үстэй. үсээ  шүлжээд сураар бооцон..Саарал  бүрх малгайтай /шлеф гэдэг билүү шляф  юмуу бөө мэд/, саарал дээлтэй, хромон гуталтай, бүдэг сахалтай бадриун эр...Нэг гараараа  өвдгөө  тулаад гараа  бага зэргийн тохойлдуулсхийгээд суучихсан, нөгөө гартаа тамхиа зуун хаашаа  ч юм ширтэн суух тэр ах...Үл таних тэр ах...Цаанаа л нэг "жинхэнэ эр хүн"..Автобусны буудал харж яваарай хүүхнүүдээ...гэсэн хэхэ... [...]]]> Fri, 29 Aug 2008 15:23:44 +0800 http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=76678 <![CDATA[Миний дүүд нас хайрласан та нартаа баярлалаа]]> http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=74557 Өчигдөр дүү минь бөөр  солиулах хагалгаандаа  амжилттай  ороод гарсан. Аав нь бөөрөө  өгсөн. Өглөө 9-өөс  2уулаа  наркозонд ороод хагалгаандаа  орсон. Бүтэн 7 цаг үргэлжилсэн хагалгаа  өдөр дууссан. Би блогтоо дүүгийнхаа  талаар бичсэнээ  хэлсэн. тэр хагалгаанд орохынхоо өмнө уншаад сэтгэгдлүүдийг хараад их баярласан гэсэн. Тэгээд урмаар тэтгэгдсэн  байх гэж  итгэсэн. Дүү минь нүд дүүрэн нулимастай, бас зүрх дүүрэн айдастай, бас  гэрэлтэх итгэлтэйгээр хагалгаандаа ороод гараад ирлээ. Аавынх нь бөөр 80 хувьтай  таарч доннор болсон. Хагалгааны дараа наркозноос  дөнгөж  гараад л аав хүү  2  нэгнээ  хайсан гэсэн. Аав нь - Миний хүү хаана байна?? Дүү минь ч бас -Ааваа, аав минь хаана байна гэж  сулхан дуугаар нүдээрээ  хайгаад байсан гэсэн. Би өөрөө очиж чадаагүй л дээ. Ээж  минь орой ирчихээд -Ёстой  зүрх шимшрэм юмаа. Нулимсаа  барьж  чадсангүй гээд уйлчихсан ирсэн. Гэхдээ  дүү минь амьдрахаар болсон. Алтан нар түүнд нас  хайрласан. Амьдрах итгэл урам зориг хайрласан та  нартаа ч бас  маш их баярлалаа. Хүн чинь урмаар тэтгэгдэж, үгээр сэхэж  амьдардаг  юм байна шүү дээ. Дүү минь наркозноос  гараад шууд л аавыгаа хайгаад  нүднээс  нулимас  хацрыг нь дагаад урсаад л байсан гэсэн.  Ямар их зөөлөн нулимас  байсан болоо. Би өөрөө ч төсөөлж байна. Миний  дүүд нас хайрласан аавд нь, хувь  тавиланд нь, бурханд, урам өгсөн, залбирсан бүх хүний ариун инергит баярлалаа. Миний  дүү эрүүл болноо.

Миний  хамгийн хайртай дүү минь. Гэхдээ  хайраа  харуулж  чаддаггүй  юмаа. Үүндээ жаахан гэмшдэг  юм. Хэцүү байхад нь хажууд нь байж чадаагүй. Халгасаар халгасаар л... нэг л мэдэхэд өчнөөн цаг хугацаа  явчихсан байдаг. Гэвч  зүрхэндээ залбирдаг. Зүрхэндээ  дүүгээ  үнэхээр хайрладаг. Чээгий аниа нь дүүдээ  үнэхээр хайртай шүү. Миний дүү одоо эрүүл болсон. Мөнхөд биднийхээ  хажууд инээдээрээ  гэрэлтүүлж  явах болно.

 

Наргил найздаа маш их баярлалаа. Хүнд үүнээс  илүү сэтгэлийн их бэлэг гэж юу байхав дээ. Хүний ийм сайхан сэтгэлд би маш их баярлаж байна. Дүү ч бас гайхаж бас баярлаж байна лээ. Хүнийг гэсэн сайхан сэтгэлд чинь баярлалаа.

]]>
Tue, 19 Aug 2008 11:22:45 +0800 http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=74557
<![CDATA[унтмаарийнааааа..]]> http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=72794 Ойрд хэтэрхий ядарчихлаа. Яджийхад өчигдөр төрсөн өдөрт очоод шөнө  таллан далийцан чинь одоо ажил дээр яг хагас  үхдэлийн байдалтай.  Уухад хавийн шалтаг мундахгүймаа. Гүндгээ эгчийн өмнөөс  хүртэл  ууж идлээшдээ. Нойр хүрээд үхлээ. ПС-ний араар нуугдаал зүүрмэглэлээ.. Тэгсэн  нөхөр гадгаад захирал орж ирээд бахираад байхы. Цэндийсэн шаар чинь хойноос  ирээд хот минийх  гэгчээр монголд ирчээд монголчуудруу хашгичиж, зандардаг хаанахын мэлхий вэ..Даанч Со хэлий нь ойлгохгүйм болохоор юу гээд байгааг нь  мэдэхгүй нь сайхан  юмдаа. Цэндгэр ногооны мөнгө л энэ дүрсийг эрх мэдэл хүч чадалтай  байлгаж байгаа л даа. Би ийм баян болчоод тэнд нь очоод групп байгуулаад цэндиймрүүдийг  шалчийлгаад өгөхиймсан чихшиг. За тэр яахуу  нойр хүрч  үхлээ. Өглөө  ичих ч гүй ажил дээрээ  доширак бариал ороод ирсэн. Тээл өрөөгөөр нь гоймон үнэртүүлээл.. тэгсэн манай өрөөний 3 хүн бас  шарталтын байдалтай. Намайг бодвол шартах шалтаг нь уул нь бага юм байлээшдээ. Гүндгээ эгчээс болж  найрласан юм байх. Цайны цаг болоосой. Хаана орж  унтах вэ айн..00-д орж  унтдиймлуу гэсэн. хэхэ

надаас  үхэл үнэртээд байнаа яахуу?? Хаана  очиж  ясаа тарааж тавих уу???

]]>
Thu, 14 Aug 2008 11:26:20 +0800 http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=72794
<![CDATA[Мангаррр уйтаймаа...]]> http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=71033 За  ажил тарах дөхлөө. Блоох дээр 2 үг тавьчаад  гаръя. Ажлын байдал шалдар булдар, Ариунаа  бүсгүй ороо бусгаа...Цонхоор хотын нүргээнт чимээ. Ажлын өрөөнд Кэээбордны товчлуур тог тог. Даргын өрөөнөө  Солонгос хэлээр ямар нэг юм сонсон суух  захирал. /тэр нөхөр өөрөө  Со л доо/

-Салпээтик сангаасээёоо  л гээд байх шиг байна. Бодвол намайг магтжаагаал байхдаа. Өрөөнөө  өөр өөрийн ПС-ний ард дүмбийн сууцгаах ажилчид. Зарим нэг сэм сэмхэн босож  Кооопээ  аягалж, мөс хийж уугаа  харагдахы...Зарим нь мессежердэн, зарим нь Зума  нтр тоглож ч байх шиг. Би сэм сэмхэн блоохтоол суужэээнь. Ажлын залуу  хэдэн  геологийн зураг хараал, сэм сэмхэн утсаа оролдоол суухы, Нарийхан бэлхүүстэй, дэгжин стилтэй  туранхай  бүсгүй  хэн нэгэнтэй  мессенжердэн тас тас хөхрөнө. Захирлууд гараад явангуут  өнөөх бүсгүй босч  нарийхан утсан бензээ гялалзуулан, тонтгор өгзгөө 2 тийш нь хаялан гүйх нь холгүй утасруу очин  хэдэн найз хүүхнүүдрүүгээ  залган их л айлгүй хоолойгоор  элдвийг чалчин байгууллагыг утасны төлбөрөөр дампууруулна. Монгол захирал бүсгүй хааяа  хааяахан орж ирэн намжиртайхан хоолойгоор хэд гурван үг хэлчихээд, ширээнийхээ  ард ихэмсэгхэн сууж, утаа  уугиулан тамхилангаа аяга хар кофе уунгаа утсаар ажилаа амжуулчихаад гарч одно. Со захирал намайг сайхан ч гээд байгаамуу муухай ч гээд байгаамуу мээдкү  Солонгосоор ярьж ярьж  л гарахы...Ажил нэг иймэрхүү л байх шив дээ. За 2 цагийн дараа  эрх чөлөөгөө  эдлэнхэн  их хотын хөдөлгөөн дунд уусан алга болъё. Хэзээ  нь харцаараа удирддаг  дарга болно доо..Хурган даргын гүзээгээ л бэлдээд  суугаад байдаг......

]]>
Wed, 06 Aug 2008 15:52:38 +0800 http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=71033
<![CDATA[Шөнийн охины солиорол]]> http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=70965 Блоохынхоороо нэг ороод гаръя байз. Муу  гэр минь хоосроод нэг л бишээ. Эндээ  нэг манаач  ажилд авдиймуу?

                                 Зарлал

Өндөр  царайлаг, өөртөө  итгэлтэй,  өргөн хүзүүтэй, салтаа уужим, ташаа өргөн, тарган цатгалан,  уул талын согоо шиг, уудам  говийн голио шиг, эр эм саармаг хамаа намаагүй тогтвор суурьшилтай ажиллах хүнийг блоохын манаачаар ажилд авна. Цалин хийснээр...

 

[...]]]> Tue, 05 Aug 2008 23:02:59 +0800 http://anuira.blog.banjig.net/post.php?post_id=70965